Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мансууруулах бодис тээвэрлэн явсан хэрэгт 17-25 насны залуучууд холбогджээ

Монгол улсад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийн тоо өсөн нэмэгдсээр байгааг албаныхан анхааруулсаар байна. Тэгвэл Төв аймагт хогийн олс тээвэрлэн явсан 3 бүлэг этгээдийг баривчлан саатуулсан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мансууруулах бодис тээвэрлэн явсан хэрэгт 17-25 насны залуучууд холбогджээ
Мансууруулах бодис тээвэрлэн явсан хэрэгт 17-25 насны залуучууд холбогджээ. Зураг: МҮОНРТ

Монгол улсад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийн тоо өсөн нэмэгдсээр байгааг албаныхан анхааруулсаар байна. Тэгвэл Төв аймагт хогийн олс тээвэрлэн явсан 3 бүлэг этгээдийг баривчлан саатуулсан байна.

Төв аймгийн зарим нутаг дэвсгэрт ургадаг мансууруулах болон донтуулах үйлчилгээтэй бодис бүхий ургамлуудыг цагдаа бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтран жил бүр устгалыг зохион байгуулж байна. Хүүхэд залуучууд биеэ даган дуурайх, цахим сүлжээд энэ тухай мэдээлэл цацагдахад даган дуурайж сонирхож ихээр хэрэглэх хандлага ажиглагдах болсон талаар холбогдох хүмүүсээс анхааруулж байна.

Хуваалцах