Мансууруулах бодисоос хүүхдээ хамгаалах зөвлөгөө
Эцэг эхийнхээ урмыг хугалахаас айдаг хүүхдүүд хар тамхи хэрэглэдэггүй болохыг судалгаагаар тогтоожээ. Тиймээс аав ээжүүд хар тамхи, мансууруулах бодисын талаар хүүхдүүдтэйгээ нээлттэй ярилцахыг зөвлөе. Илүү эрт байх тусмаа сайн.
Мэдээллийн алба

1. Хүүхдүүдтэйгээ сайн ярилцаж, дотно бай
Учир нь та хүүхдээ илүү сайн мэдэж, ойлгосноор түүнийг зөв хүрээлэл, найз нөхөд рүү чиглүүлж чадна.
2. Хүүхдийнхээ дуртай зүйлсийг хийж, цагийг хамтдаа өнгөрөө
Түүнчлэн түүний оролцож буй уралдаан тэмцээнд дэмжлэг үзүүлээрэй.
3. Дүрэм тогтоож, түүнийг мөрдүүл
Учир нь дүрэм тавьдаггүй эсвэл хэт хатуу шаардлага тавьдаг эцэг эхтэй хүүхэд хар тамхи, мансууруулах бодис хэрэглэх нь их байдаг.
4. Өөрөө зөв үлгэр дуурайл бол
Асуудлыг шийдэх, хөгжилдөх, стрессээ тайлахдаа үргэлж зөв аргыг эрэлхийлж бай. Хүүхдүүд эцэг эхээ дуурайдаг.
5. Найз нөхдөө ухаалгаар сонгоход нь хүүхдэдээ тусал
Учир нь найз нөхөд, орчны хүрээлэл хүүхдийн үзэл бодолд нөлөөлдөг.
6. Хүүхэдтэйгээ хар тамхи, мансууруулах бодисын талаар ярилц
Эхлээд өөрөө хар тамхи, архи, тамхи түүний төрлүүдийн талаар мэдээлэлтэй болсны дараа хүүхдэдээ тайлбарлаж, хор уршгийг нь ойлгуулах хэрэгтэй.