Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мануул мий "залхуу" амьтдын нэг

Мануул нь ойт хээр, бүх хэв шинжийн хээр, хад чулуут бэсрэг уулс, өндөр уулархаг нутаг, говь, цөлийн хадат уулсаар тохиолддог, хуурай гандуу, задгай нутагт байршилтай.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мануул мий "залхуу" амьтдын нэг
Мануул мий "залхуу" амьтдын нэг. Зураг: МҮОНРТ

Мануул гол төлөв бүрэнхий, шөнийн идэвхтэй. Ганц нэгээр тохиолддог, нуугдмал амьдралтай.

Мануул нь ойт хээр, бүх хэв шинжийн хээр, хад чулуут бэсрэг уулс, өндөр уулархаг нутаг, говь, цөлийн хадат уулсаар тохиолддог, хуурай гандуу, задгай нутагт байршилтай.

Тарваганы эзэнгүй орхисон нүх, хад чулууны хонгил, жижиг агуй зэрэгт үүрлэдэг залхуу амьтдын нэг.

Мануул мий нь дэлхийн байгаль, байгалийн нөөцийг хамгаалах холбоо (IUCN)-ны Улаан номын “ховор” гэсэн зэрэглэлд багтдаг.

Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай Вашингтоны конвенц (CITES)-ийн II хавсралтад бүртгэгдсэн дэлхийн ховор амьтан юм.

Мануул мийн тархац нутгийн 12 орчим хувь нь улсын тусгай хамгаалттай газар нутагт хамрагддаг байна.

Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба

Хуваалцах