Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Манзушир чиглэлийн замын ажлын гүйцэтгэл 80 хувьтай явагдаж байна

Төв аймгийн Зуунмод сумаас Манзушир хүртэлх чиглэлийн 7,4 км авто замын зураг төслийг өнгөрсөн 2017 онд 35 сая төгрөгөөр хийж гүйцэтгэжээ. Тэгвэл тус замын эхлэл болох 0.4 км авто замын ажил энэ онд эхэлсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Манзушир чиглэлийн замын ажлын гүйцэтгэл 80 хувьтай явагдаж байна
Манзушир чиглэлийн замын ажлын гүйцэтгэл 80 хувьтай явагдаж байна. Зураг: МҮОНРТ

Төв аймгийн Зуунмод сумаас Манзушир хүртэлх чиглэлийн 7,4 км авто замын зураг төслийг өнгөрсөн 2017 онд 35 сая төгрөгөөр хийж гүйцэтгэжээ. Тэгвэл тус замын эхлэл болох 0.4 км авто замын ажил энэ онд эхэлсэн байна.

Зуунмод сумаас Манзушир хүртэлх замын эхлэл 0,4 км авто замын ажил нийт 1 тэрбум 47 сая төгрөгөөр хийгдэж байгаа юм. Эхний ээлжид санхүүжилтийн 50 хувь нь улсын төсвөөс энэ онд хийгдсэн бол ирэх оны төсөвт үлдсэн хөрөнгө суугдсан байна. Замын ажлыг "Зам замын байгууламж ХХК" энэ оны 8 сараас эхлэн хийж эхэлснээр одоогоор ажлын гүйцэтгэл 80 гаруй хувьтай, төсвийн гүйцэтгэл 65 хувьтай явагдаж байгаа юм.

Мөн 16 м-ын өргөнтэй гүүр, явган хүний зам, дугуйн зам, ногоон байгууламж зэрэг бүтээн байгуулалтын ажлууд ирэх оны 5-р сард ашиглалтанд орох юм байна. Харин үлдсэн 7км авто замын ажил хэзээ эхлэх нь тодорхойгүй үлджээ.

Хуваалцах