Манзушир хутагтын Дашчойнхорлон хийдийн лам нар Төв аймгийг нар зөв гороолж байна
"Ганжуур" бол бурхан багшийн зарлиг, "Данжуур" нь зарлигийн тайлбар бөгөөд "Алтан Ганжуур" айлтгуулвал тэр жилээ даадаг хэмээн монголчууд ярьдаг.
Мэдээллийн алба

"Ганжуур" бол бурхан багшийн зарлиг, "Данжуур" нь зарлигийн тайлбар бөгөөд "Алтан Ганжуур" айлтгуулвал тэр жилээ даадаг хэмээн монголчууд ярьдаг.
Манзушир хутагтын Дашчойнхорлон хийдээс санаачлан, Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр цорж лам Д.Даваанямаар ахлуулсан лам нар Бурханы шашны их хөлгөн судар "Ганжуур", "Данжуур"-ыг залж аймаг, орон нутгаа нар зөв гороолохоор өчигдөр аян замдаа гарчээ.

Ингэж нар зөв гороолохын ач буян нь ган, зудын зовлон үзэхгүй, мал сүргийн зүй бусын хорогдолгүй, нутаг орон, ард түмэн энх тунх байхын тухайд бөгөөд хүн ард нь ёс зүйтэй, хүнлэг чанартай, дотроосоо хөгжиж, зөв зохистой боловсорч чадвал бусдад буян түгээж байгаа хэрэг хэмээн "Ганжуур", "Данжуур" сударт өгүүлсэн байдаг ажээ. Уг судар нь ертөнцийн хамаг зовлон болох шаналал, шунал хүсэл, уурын мунхаг, атаархлыг дарж байдаг аж.

Лам нар Төв аймгийн нутаг дэвсгэрийн зах буюу хилийн зурвасаар явах бөгөөд нийт 2000 гаруй километр замыг туулах юм байна.


















