Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Маргааш 07.00-09.30 цагийн хооронд Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг бүрэн хязгаарлана

Улаанбаатар хотод 2019 оны 24-26-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд болзошгүй газар хөдлөлтийн гамшгийн үед иргэд аюулгүй талбайд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Маргааш 07.00-09.30 цагийн хооронд Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг бүрэн хязгаарлана
Маргааш 07.00-09.30 цагийн хооронд Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг бүрэн хязгаарлана. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотод 2019 оны 24-26-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд болзошгүй газар хөдлөлтийн гамшгийн үед иргэд аюулгүй талбайд түр цугларах дадлагыг маргааш буюу 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 07.00-09.30 цагийн хооронд зохион байгуулахтай холбоотойгоор дээрх хугацаанд Улаанбаатар хотын хөдөлгөөнийг болон хотоос гарах, орох чиглэлийн хөдөлгөөнийг бүрэн хаана.

Замын хөдөлгөөнийг нээх үеэр тус албанаас хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хөдөлгөөн зохицуулалтыг хийж, хяналт тавьж ажиллах бөгөөд замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэх тул тухайн өдөр иргэдийг хувийн тээврийн хэрэгслээс татгалзаж нийтийн тээврийн хэрэгсэл, унадаг дугуй болон явганаар хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

Хуваалцах