Маргааш аж ахуйн нэгж, албан байгууллагууд ажлын өдрийн хуваариар ажиллана
Засгийн газрын хуралдаанаар Бүх нийтийн тэмдэглэлт баярын өдрөөр хоёр өдөр амрах тухай шийдвэр гаргасан. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 8, 9-ний өдрийг амралтын өдөр болгосон юм.
Мэдээллийн алба

Засгийн газрын хуралдаанаар Бүх нийтийн тэмдэглэлт баярын өдрөөр хоёр өдөр амрах тухай шийдвэр гаргасан. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 8, 9-ний өдрийг амралтын өдөр болгосон юм. Тиймээс арваннэгдүгээр сарын 9-ний Баасан гарагт үргэлжлүүлэн амрах шийдвэрийг гаргасан. Харин Баасан гарагийн ажлыг арваннэгдүгээр сарын 17-ны бямба гарагт шилжүүлж, нөхөн ажиллуулахаар болсон юм.
Харин уг шийдвэрийн дагуу маргааш буюу 11-р сарын 17-ны бямба гарагт аж ахуйн нэгж, албан байгууллагууд ажлын өдрийн хуваариар ажиллана. Мөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд хуваарийн дагуу хичээллэх юм байна.
Сануулахад, Хуулийн дагуу бүх нийтээр тэмдэглэх баярын өдөрт:
Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: 7 дугаар сарын 11, 12, 13, 14, 15,
Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3,
Шинэ жил: 1 дүгээр сарын 1,
Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр: 3 дугаар сарын 8,
Хүүхдийн баяр: 6 дугаар сарын 1,
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр: 12 дугаар сарын 29,
Их Эзэн Чингис хааны өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1.
Улс тунхагласан өдөр: 11 дүгээр сарын 26 ордог. Ингээд тооцохоор нийт 14 өдөр амардаг юм байна.


















