Маргааш Алтангэрэл судрын тухай лекц уншина
Тиймээс энэ билэгт сайн өдрийг сонгон зохион байгуулагчид “UB Palace”-ийн концертийн их танхимд сүсэгтэн олноо хуран цуглуулахаар төлөвлөжээ. Лекцид ирэхдээ даллаганы уут, амуу буудайны үр, даллага авах идээ будаагтайгаа очих юм байна.
Мэдээллийн алба

"Ханш нээх өдөр" буюу энэ сарын 5-ны өдөр Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх буддын гүн ухааны Дашчойнпэл дацангаассудрын аймгийн хаан хэмээдэг Алтангэрэл судрын тухай лекцийг зохион байгуулна. Бурхны шашны гол үнэт зүйл болсон хоосон чанар, төгс гэгээрэл, амар амгаланд хүрэх замыг өгүүлсэн 29 бүлэг бүхий Алтангэрэл сударт шашны үзэл санааны бүх сургаал номлол багтдаг аж. Нөгөө талаас ханш нээх өдрөөр хамаг амьтан ичээнээсээ гарч, тэнгэр дуугарч, солонго татдаг. Энэ өдрийг сайн сайхан бүхний эхлэл гэж үздэг. Тиймээс энэ билэгт сайн өдрийг сонгон зохион байгуулагчид “UB Palace”-ийн концертийн их танхимд сүсэгтэн олноо хуран цуглуулахаар төлөвлөжээ. Лекцид ирэхдээ даллаганы уут, амуу буудайны үр, даллага авах тавгийн идээтэй очих юм байна.


















