Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Маргааш Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр

Гамшиг эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг жил бүрийн 10 дугаар сарын 13-ны өдөр болгон гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг олон нийтийн дунд зохион байгуулдаг уламжлалтай.

НБ
Нийслэлийн Баянзүрх дүүрэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Маргааш Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр
Маргааш Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр. Зураг: МҮОНРТ

Гамшиг эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг жил бүрийн 10 дугаар сарын 13-ны өдөр болгон гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг олон нийтийн дунд зохион байгуулдаг уламжлалтай.

Үүнтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн Онцгой комисс, Онцгой байдлын хэлтэс, Улаан загалмайн хороо хамтран дүүргийн 4 дүгээр хороо Жуковын талбайд "Иргэн бүрийн гамшигтай тэмцэх чадавхыг нэмэгдүүлэх нь" сэдэвт өдөрлөгийг маргааш зохион байгуулах гэж байна.

Тус өдөрлөгөөр өрхийн бэлэн байдлын төлөвлөгөөг иргэдэд таниулж, гамшгаас ослоос урьдчилан сэргийлэх тараах материалыг тараах юм. Түүнчлэн "Хэн ч, Хэзээ ч, Хаана ч бэлэн" гамшгаас хамгаалах буухиа тэмцээнийг зохион байгуулж гамшиг ослоос урьдчилан сэргийлэх сургалт явуулах аж.

Хуваалцах