Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Маргааш хоёр аварга хоорондоо барилдана

Мэргэжлийн сүмогийн энэ оны сүүлийн башё өндөрлөхөд хоёр өдрийн барилдаан үлдээд байна. Өчигдөр 69 дэх аварга Хакүхо М.Даваажаргал озеки Котошёогикүтэй барилдаж ёрокири мэхээр давснаар унаагүй 12 даваатай явна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Маргааш хоёр аварга хоорондоо барилдана
Маргааш хоёр аварга хоорондоо барилдана. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн сүмогийн энэ оны сүүлийн башё өндөрлөхөд хоёр өдрийн барилдаан үлдээд байна. Өчигдөр 69 дэх аварга Хакүхо М.Даваажаргал озеки Котошёогикүтэй барилдаж ёрокири мэхээр давснаар унаагүй 12 даваатай явна. Тэрбээр нэг ч унаагүй башёг ганцаар тэргүүлж байгаа бөгөөд маргааш 70 дахь ёкозүна Харумафүжи Д.Бямбадоржтой барилдана.

Харин 70 дахь ёкозүна Харумафүжи Д.Бямбадорж өчигдөр озеки Гойдотой барилдаж ошидаши мэхээр давж 11 даваа, нэг унаатай боллоо. Харин 71 дэх ёкозүна Какүрю М.Ананд озеки Кисеносато барилдаж давсан бөгөөд найм давж 50 хувийнхаа амжилтыг үзүүлсэн байна. Тэрбээр маргааш нутгийн бөх озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ хүч үзнэ.

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 12-0
Ёкозүна Харумафүжи Д.Бямбадорж 11-1
Ёкозүна Какарю М.Ананд 8-4
Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 6-6
Маэгашира 1 Ичиножу А.Ичинноров 5-7
Маэгашира 7 Кёкүшюхо Т.Эрдэнэбаатар 7-5
Маэгашира 9 Тамаваши Б.Мөнх-Оргил 5-7
Маэгашира 16 Асасикирю Б.Дашням 3-9

Хуваалцах