Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МАРГААШ: Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Маргааш буюу аравдугаар сарын 12-ны өдөр болох зарим үйл явдлын тоймоос хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МАРГААШ: Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина
МАРГААШ: Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина. Зураг: МҮОНРТ

Маргааш буюу аравдугаар сарын 12-ны өдөр болох зарим үйл явдлын тоймоос хүргэж байна.


МХЕГ

09.00 цагт: Худалдаанд байгаа болон импортоор орж ирж буй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошгололтын байдалд хийсэн судалгааны дүнг танилцуулж, хүнс үйлдвэрлэгчид, импортлогчид, иргэдэд зөвлөгөө өгч, хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 91989890, 99080298


МҮХАҮТ

09.30 цагт: ХХААХҮЯ, Азийн Бүтээмжийн байгууллага, Монголын бүтээмжийн төв, НҮБ-ын ХХААБ хамтран зохион байгуулж байгаа “Органик хүнс хөдөө аж ахуйн үндэсний анхдугаар чуулган”-ы нээлтийн үйл ажиллагаа болно. Утас: 94002420


Гадаад Харилцааны Яам

10.00 цагт: “Монгол Улсын төвийг сахих бодлого ба Монгол-Европын харилцаа” хурал болно. Хурлыг Стратегийн судалгааны хүрээлэн, ХБНГУ-ын Конрад Аденауэр сан хамтран зохион байгуулна. Хуралд Монгол Улсаас гадна ХБНГУ, Туркменистан зэрэг орнуудын төлөөлөгчид оролцоно.


Төрийн ордон

10.00 цагт: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хууль”-ийн төслийг УИХ-д өргөн барина.

11.00 цагт: АН-аас байгуулагдсан ажлын хэсэг орон нутгийн сонгуулийн талаар болон сонгогчдын бүртгэлийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.


НЗДТГ

11.00 цагт: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж, элэг шилжүүлэн суулгах тоног төхөөрөмж худалдан авах 1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэнэ. Утас: 325044, 99092568


"Mонгол ньюс" Мэдээллийн төв

11.30 цагт: Монголд хүнд үйлдвэрийн суурь тавигдаад 30 жил болж байгаа хэдий ч өнөөдөр Монголд нэг ч хүнд үйлдвэр байхгүй болсон талаар Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга асан, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан С.Ганжууржав болон анхны төмөрлөгийн үйлдвэрийн ажилчдын төлөөлөл хамтарч хэвлэлийн бага хурал зарлалаа.


МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхим

16.00 цагт: СУИС-ийн Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн уран бүтээлч багш нарын "Орон зай" нийгэмлэгийн 25 жилийн ойд зориулсан хамтарсан үзэсгэлэнгийн нээлт болно.

Хуваалцах