Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Маргааш НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол явагдана

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол арванхоёрдугаар сарын 14-н буюу Лхагва гарагийн 13:00 цагт болно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Маргааш НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол явагдана
Маргааш НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол явагдана. Зураг: МҮОНРТ

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол арванхоёрдугаар сарын 14-н буюу Лхагва гарагийн 13:00 цагт болно.

Энэ удаагийн тохиролд арваннэгдүгээр сарын 1-30-нд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн баримтууд хамаарна.

Сугалаагаар

  • 1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5,000,000 төгрөг

  • 11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10,000,000 төгрөг

  • 51 ба түүнээс дээш тооны баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60,000-30,000,000 төгрөг хожно.

НӨАТ-ын сугалааны аравдугаар сарын тохиролд системд бүртгэгдсэн 38,957,902 баримтыг оролцуулснаас 38,885 азтан тодорч байв.

Хуваалцах