МАРГААШ: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар...
УИХ-ын 2017 оны намрын ээлжит чуулганы 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаан тухайн өдрийн 10.00 цагт хуралдах тов зарлагдаад байна.
Мэдээллийн алба

УИХ-ын 2017 оны намрын ээлжит чуулганы 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаан тухайн өдрийн 10.00 цагт хуралдах тов зарлагдаад байна.
Тус хуралдаанаар:
- Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017 оны 09 дугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/;
- Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2017 оны 09 дугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/ зэрэг асуудлуудыг хэлэлцэх аж.


















