Маргааш зам тээврийн ослын улмаас хохирсон иргэдийн өдөр
Хууль зүйн яамнаас баталсан “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө”-ний дагуу зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан хохирогчдын ар гэр, эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн дуу хоолойг
Мэдээллийн алба

Хууль зүйн яамнаас баталсан “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө”-ний дагуу зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан хохирогчдын ар гэр, эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн дуу хоолойг олон нийтэд хүргэх ажлыг маргааш буюу 2014 оны аравдугаар сарын 22-ны өдөр зохион байгуулахаар боллоо.
Энэ өдөрлөгийн хүрээнд зам тээврийн осолд өртсөн 5 тээврийн хэрэгслийг ямар шалтгаанаар осолд орсон тайлбарын хамт 5 ачигч автомашин дээр ачсан автомашин, цагдаа, эмнэлэг, шуурхай алба, эмнэлгийн автомашинууд, явган зорчигч иргэдийн цуваа маргааш өглөөний 10.00 цагт Баянзүрх дүүргийн нутаг Чулуун-Овооны аюулгүй тойргоос баруун тийш Энхтайваны өргөн чөлөөгөөр Сонгинохайрхан дүүргийн нутаг Баруун чиглэлийн авто вокзал /Драгон төв/ орж, тэндээс “Чингисийн талбай” дээр ирнэ. “Чингисийн талбай” дээр зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан хохирогчдын ар гэр, эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн дуу хоолойг олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулж, иргэдэд ослоос урьдчилан сэргийлэх уриа, санамж сэрэмжлүүлэг, гарын авлага, ном, брошюр тараах ажлыг зохион байгуулна.
Энэ үйл ажиллагааны хүрээнд өнөөдөр цагдаагийн алба хаагчдаас зам тээврийн осол, хэрэгт өртсөн хүмүүст цус хандивлах “Донорын өдөр”-ийг Улсын клиникийн төв 1 дүгээр эмнэлгийн ЦССҮТөв дээр зохион байгуулж байна.


















