Маргааш зарим нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн нойтон цас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Алтайн уулархаг нутаг болон Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, Алтайн өвөр гов
Мэдээллийн алба

Өнөө маргаашдаа нутгийн зүүн өмнөд хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
2014 оны 4 дүгээр сарын 18-ны 20 цагаас 2014 оны 4 дүгээр сарын 19-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн нойтон цас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Алтайн уулархаг нутаг болон Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 2 хэм дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө Хангайн уулсаар бага зэргийн нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулсаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр нойтон цас орж, салхи секундэд 12-14 метр хүрч, цасан шуурга шуурна. Шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас, нойтон цас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 хэм хүйтэн, өдөртөө 6-8 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч, цасан шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм дулаанаас 3 с хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ:Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн нойтон цас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 хэм хүйтэн, өдөртөө 7-9 хэм дулаан байна.


















