Маркетингийн менежер ажилд авна
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизэд маркетингийн менежер ажилд авна.
Мэдээллийн алба

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизэд маркетингийн менежер ажилд авна.
Ажлын байранд тавигдах шаардлага
• Маркетинг менежментийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
• Маркетингийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай, судалгааны ажил хийж байсан туршлагатай бол давуу тал болно
• Англи хэлний ярианы болон бичгийн дундаас дээш түвшний мэдлэгтэй
• Маркетингийн судалгаа, шинжилгээ хийх, төсөл хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, үр дүнд анализ хийх чадвартай
• Шинийг эрэлхийлэгч, санаачлагч, бүтээлч сэтгэлгээтэй
• Удирдан зохион байгуулах чадвартай
• Харилцааны өндөр соёлтой
Бүрдүүлэх материал:
• Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл
• Дэлгэрэнгүй анкет, 2 хувь цээж зураг /mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/
• Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
• Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
• Урьд ажиллаж байсан байгууллага, хувь хүний тодорхойлолт
• Нийгмийн даатгалын дэвтрийн тушаалтай хэсгийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд доорхи хаягаар ирүүлнэ үү.
Холбоо барих:
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот,
Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо,
Хувьсгалын зам-3, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз
Утас: 11325802
И-мэйл хаяг: mnb.hrcs@gmail.com


















