Маркетингийн менежер сонгон шалгаруулж авна
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизэд Маркетингийн менежер сонгон шалгаруулж авна.
Мэдээллийн алба

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизэд Маркетингийн менежер сонгон шалгаруулж авна.
ТАВИГДАХ ШААРДЛАГА
- Маркетинг менежментийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Маркетингийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай, судалгааны ажил хийж байсан
- Англи хэлний ярианы болон бичгийн дундаас дээш түвшний мэдлэгтэй
- Маркетингийн судалгаа, шинжилгээ хийх, төсөл хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, үр дүнд анализ хийх чадвартай
- Шинийг эрэлхийлэгч, санаачлагч, бүтээлч сэтгэлгээтэй
- Удирдан зохион байгуулах чадвартай
- Харилцааны өндөр соёлтой
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл
- Дэлгэрэнгүй анкет, 2 хувь цээж зураг /www.mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/
- Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Урьд ажиллаж байсан байгууллага, хувь хүний тодорхойлолт
- Нийгмийн даатгалын дэвтрийн тушаалтай хэсгийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж 2018 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд доорхи хаягаар ирүүлнэ үү.
Хаяг: Баянгол дүүрэг, Хувьсгалчдын зам-3,
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн байр
Хүний нөөцийн алба Утас: 325802


















