Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Мартын 8"-аар хайрт ээжийгээ “Ачлалт ЭЭЖ”-ээр өргөмжлөөрэй

Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан “Цогц Харилцаа Төв” ТББ, “Санаачлагатай Нийгэм” ТББ-тай хамтран үр хүүхэд, ач зээ, гэр бүлийнх нь хүсэлт, саналын дагуу “Ачлалт ээж” өргөмжлөл олгох хүндэтгэлийн үйл ажиллагаагаа тав дахь жилдээ явуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
"Мартын 8"-аар хайрт ээжийгээ “Ачлалт ЭЭЖ”-ээр өргөмжлөөрэй
"Мартын 8"-аар хайрт ээжийгээ “Ачлалт ЭЭЖ”-ээр өргөмжлөөрэй. Зураг: МҮОНРТ

Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан “Цогц Харилцаа Төв” ТББ, “Санаачлагатай Нийгэм” ТББ-тай хамтран үр хүүхэд, ач зээ, гэр бүлийнх нь хүсэлт, саналын дагуу “Ачлалт ээж” өргөмжлөл олгох хүндэтгэлийн үйл ажиллагаагаа тав дахь жилдээ явуулж байна.

-Гадаад оронд суугаа болон Монгол Улсынхаа хаана ч аж төрж, ажиллаж байгаа хэн ч гэсэн хайртай ээж, халамжит эмээгээ Монгол Улсын хаана ч сууж байсан тэрхүү газарт нь ачлан өргөмжилж баярлуулах алтан боломжийг олгож байна.

-Өргөмжлөлийг үр хүүхэд хань ижил гэр бүлийн төлөөлөл хэн ч гэсэн хаанаас ч и-мэйл, болон утсаар холбогдож эсвэл манай төв дээр хүрэлцэн ирж хүсэлт гарган захиалж, Монгол Улсын аль ч аймаг, хот, сум, баг, дүүрэгт суугаа ээждээ сюрприз болгон гардуулуулах боломжтой.

-Улаанбаатар хотод байгаа Ачлалт ээжид манай төвийн нийгмийн ажилтнууд өөрсдийн биеэр очиж гардуулах бөгөөд Орон нутагт байгаа өргөмжлүүлэгчид тухайн газрын засаг захиргаа, удирдлага, нийгмийн ажилтнаар дамжуулан гардуулагдана.

Өргөмжлөл нь:

  • А-4 хэмжээтэй, Модон жаазтай, Хээтэй цаасан дээр хэвлэсэн, Тамга тэмдэг нь хэвлэмэл биш дээр нь дарсан байх. /Загвар болон доторх бичиглэлийг зураг дээрээс харна уу/

  • “Ачлалт ээж”, “Ачлалт аав” тэмдэг, үнэмлэх

Өргөмжлөлийг дагалдаж:

  • Алд цэнхэр найман тахилт хадаг

  • “Баян Намсрай, Ногоон дарь эх, Цагаан дарь эх, Бурхан багшийн дүр бүхий наамал”-ын аль нэг /урт нь 85 см, өргөн нь 45 см хэмжээтэй/

  • Монгол урчуудын бүтээл /Жаазанд байрлуулсан Морин хуур, Үлэмжийн чанар дууны үгтэй гоёмсог хүндэтгэл бүхий бэлэг дурсгалын зүйл/

  • Цаг тооны бичиг /зурхайн хуанли/

  • Гарын бэлэг дагалдана. /Yүнд: Идээний дээж сүү, Баярын бялуу, Амьд цэцэг/ Жич: Хөдөө орон нутагт сүү, бялууны оронд дурсгалын зүйл очно/

Бүрдүүлэх материал:

  1. “Ачлалт ээж”, “Ачлалт аав”- д өргөмжлөх хүсэлт /medee99@yahoo.com мэйлээр илгээж болно/

  2. Өргөмжлүүлэгчийн тухай товч мэдээлэл: Овог нэр, оршин суугаа хаяг тодорхой байх /мэйлээр илгээж болно/

Бүртэлийн хугацаа:

  • Улаанбаатар хот дотор гардуулах захиалга: 2014 оны 02 сарын 10-наас - 2014 оны 03 сарын 07 - н хүртэл

  • Хөдөө орон нутагт гардуулах захиалга: 2014 оны 02 сарын 10-наас - 2014 оны 03 сарын 01 - н хүртэл

  • Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатарын талбай, Сүхбаатар дүүргийн эсрэг талд Цэцээ гүний -200 тоот Цогц Харилцаа Төв ТББ.

Нэмэлт мэдээлэл авах утас: 7012-1080,9111-1382, 9913-2788

И-мэйл: medee99@yahoo.com

Хуваалцах