Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Машинаар химийн бодис тээвэрлэж яваад осолдсон газар мэргэжлийн байгууллагууд ажиллана

Завхан аймгийн Дөрвөлжин суманд ашигт малтмалын үйл ажиллагаа эрхэлдэг “Баян айраг эксплорейшн” ХХК-ийн химийн бодис тээвэрлэж явсан ачааны машин Солонготын даваанд осолдож, аюултай нөхцөл байдал үүсээд байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Машинаар химийн бодис тээвэрлэж яваад осолдсон газар мэргэжлийн байгууллагууд ажиллана
Машинаар химийн бодис тээвэрлэж яваад осолдсон газар мэргэжлийн байгууллагууд ажиллана. Зураг: МҮОНРТ

Завхан аймгийн Дөрвөлжин суманд ашигт малтмалын үйл ажиллагаа эрхэлдэг “Баян айраг эксплорейшн” ХХК-ийн химийн бодис тээвэрлэж явсан ачааны машин Солонготын даваанд осолдож, аюултай нөхцөл байдал үүсээд байна.

Тодруулбал, “Баян-Айраг эксплорейшн” ХХК-ийн туслан гүйцэтгэгч гэрээтэй ачаа тээврийн компанийн Нордбенз маркийн авто машин нь Азотын хүчил 1600л, Давсны хүчил 6000 л, хөдөлгүүрийн тос 1 т, Дулаан солилцооны тос 600 л, явах ангийн тос 810 л, 200А аккумлятор 7ш бусад бараа материалыг тээвэрлэж яваад осолджээ.

Ослын улмаас азотын хүчил /135литер/, давсны хүчил /5тн /, шатах тослох материал асгарсны улмаас өргөн 1-1.5м, урт 450м газрыг хамарч урссан байна.

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол тушаал гаргаж, дээрх химийн бодисын саармагжуулалт, устгалын ажиллагаанд хяналт тавьж, мэргэжлийн арга зүйн зөвлөгөө өгөхөөр БОАЖЯ, ШУА-ийн харьяа Хими, химийн технологийн хүрээлэн, МХЕГ, ОБЕГ-ын хамтарсан ажлын хэсэг газар дээр нь ажиллахаар боллоо.

Хуваалцах