Машиндсан маханд нохойн мах хольсон байж магадгүй хэргийг шалгаж байна
Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газарт "Мах худалдаалдаг зах дээр зарагдаж буй шулж, машиндсан маханд нохойн шулсан мах хольж зарж байгаа" талаар иргэдээс мэдээлэл өгсний дагуу шалгалт хийсэн байна.
Мэдээллийн алба

Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газарт "Мах худалдаалдаг зах дээр зарагдаж буй шулж, машиндсан маханд нохойн шулсан мах хольж зарж байгаа" талаар иргэдээс мэдээлэл өгсний дагуу шалгалт хийсэн байна. Харин Хэрлэн сумын 6-р баг хуучнаар Сүүний үйлдвэрийн хуучин барилга дотор нохой алж махыг нь шулсан байдалтай сэг зэм олдсон талаар албаныхан мэдээлэл өгч байгаа юм. Энэ үйлдэл олон удаагийн давтамжтай байж болзошгүйг нотлох зургуудыг Сүүний үйлдвэрийн барилгад авсан байна.

Түүнчлэн энэхүү асуудалтай танилцаж, Хотын захирагч газар дээр нь ажиллаж шуурхай арга хэмжээ авахаар болжээ. Тэрбээр хүнсний зах, дэлгүүрүүдээр машиндсан мах зарахыг хориглох, дээрх үйлдлийг хийсэн этгээдүүдийг олох талаар арга хэмжээг нэн яаралтай авах юм.



















