Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Машинтай этгээдүүд орон нутагт очиж 150 гаруй сая төгрөгийн эд зүйл хулгайлжээ

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд энэ сарын 25-ны өдрийн 21:00 цагийн үед үйлдэгдсэн 150 гаруй сая төгрөгийн хохиролтой хулгайлах гэмт хэргийг тус сумын цагдаагийн алба хаагчид иргэдийн мэдээллээр шуурхай эрэн сурвалжилж, нотлох баримттай нь илрүүллээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Машинтай этгээдүүд орон нутагт очиж 150 гаруй сая төгрөгийн эд зүйл хулгайлжээ
Машинтай этгээдүүд орон нутагт очиж 150 гаруй сая төгрөгийн эд зүйл хулгайлжээ. Зураг: МҮОНРТ

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд энэ сарын 25-ны өдрийн 21:00 цагийн үед үйлдэгдсэн 150 гаруй сая төгрөгийн хохиролтой хулгайлах гэмт хэргийг тус сумын цагдаагийн алба хаагчид иргэдийн мэдээллээр шуурхай эрэн сурвалжилж, нотлох баримттай нь илрүүллээ.

Тодруулбал, Улаанбаатар хотын харьяат этгээдүүд өөрсдийн унаатай тус суманд очихдоо бусдын орон байранд нэвтэрч, онц их хэмжээний буюу 150 гаруй сая төгрөгийн үнэт эдлэл, эд зүйл хулгайлсныг цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Баяр ёслолын үеэр иргэдийн сонор сэрэмж суларсантай холбоотойгоор хулгайлах гэмт хэрэг ихэсдэг. Иймд иргэдийг өөрийн эд хөрөнгө, орон байраа эзэнгүй орхихгүй байх, олон хоногоор эзгүй явах үедээ бусдад захиж үлдээж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулав.

Хуваалцах