Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Машины эд зүйлс хулгайлдаг бүлэг этгээдийг илрүүллээ

Иргэдийн харуул хамгаалалтгүй байгаа машины эд зүйлс хучлага бусад эд ангийг хулгайлах гэмт хэрэг өссөн юм.

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Машины эд зүйлс хулгайлдаг бүлэг этгээдийг илрүүллээ
Машины эд зүйлс хулгайлдаг бүлэг этгээдийг илрүүллээ. Зураг: МҮОНРТ

Иргэдийн харуул хамгаалалтгүй байгаа машины эд зүйлс хучлага бусад эд ангийг хулгайлах гэмт хэрэг өссөн юм.

Сүхбаатар дүүргийн цагдаагийн II хэлтсийн алба хаагчид иргэдийн автомашины дугуй, хучлага, эд зүйлсийг хулгайлдаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ.

Насанд хүрээгүй хүмүүсийг уруу татан хулгай хийлгэн зах зээлийн үнээс хямд үнээр борлуулдаг гэмт хэргийг үйлддэг нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна.

Тээврийн хэрэгсэл ашиглан таксинд явах нэрийдлээр хүүхдүүдийн хулгайлсан зүйлийг хямд үнээр зарж борлуулсан 10 гаруй үйлдлээ хүлээгээд байгаа юм. Иймээс иргэд та бүхэн өөрсдийн эд хөрөнгөд болон хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг сэрэмжлүүлж байна.

Хуваалцах