Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Математик, статистик загварчлалын улсын анхдугаар уралдааны ялагчид тодорлоо

Үндэсний Статистикийн Хороо болон Монголын Математикийн Багш нарын Академи хамтран Математик, статистик загварчлалын улсын анхдугаар уралдааныг зохион байгуулж өнөөдөр ялагчдаа тодрууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Математик, статистик загварчлалын улсын анхдугаар уралдааны ялагчид тодорлоо
Математик, статистик загварчлалын улсын анхдугаар уралдааны ялагчид тодорлоо. Зураг: МҮОНРТ

Үндэсний Статистикийн Хороо болон Монголын Математикийн Багш нарын Академи хамтран Математик, статистик загварчлалын улсын анхдугаар уралдааныг зохион байгуулж өнөөдөр ялагчдаа тодрууллаа.

Уралдаанд нийт Нийслэлийн найман дүүрэг 20 аймгийн 139 багийн 740 гаруй сурагч оролцох хүсэлтээ ирүүлсэн. Эдгээрээс 2 дугаар шатад 10 баг шалгарсан бөгөөд өнөөдөр бүтээлээ илтгэн танилцуулж, шүүгчдийн комиссын асуултад хариулж хамгаалсан юм.

Багууд “Тогтвортой хөгжлийн зорилт-2030 ба хуванцар хог хаягдлын аюул” сэдвийн хүрээнд дэлхийн болоод Монгол Улсын нийслэл, дүүрэг, аймаг, сумын хэмжээнд өөрсдийн боломж нөөцөө ашиглан мэдээлэл цуглуулж, судалгаа хийж, түүний дүгнэлтэд үндэслэн шинэ санаа, шийдлүүдээ танилцуулав. Тухайлбал, хуванцар хог хаягдал боловсруулах үйлдвэрийг бүсчилж байгуулах, машины купер хийх, сандал үйлдвэрлэх зэрэг санаа дэвшүүлж байсан бол зарим нь хуванцар бүтээгдэхүүнийг хэрэглээнээс хасах, буруу аюултай зүйл болохыг нь сургуулийн өмнөх боловсролоос нь олгож эхлэх, иргэдийн сэтгэхүйг өөрчилж, нөлөөлөх зэрэг олон сонирхолтой санаа, шийдэл дэвшүүлж байв.

Энэ мэтээр статистик мэдээлэлд тулгуурлан судалгаа хийж, математик аргачлал зохиож хуванцар хогны асуудлыг хэрхэн шийдвэрлэх, шинэ санаа дэвшүүлэх илтгэлээ танилцуулсан багуудын дүнг шүүгчид танилцууллаа.

Нэгдүгээр байрт, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн Сант сургуулийн “Сант” баг шалгарч гурван сая төгрөгийн эзэн болсон бол хоёрдугаарт, Увс аймгийн Улаангом сумын Ахлах 3-р сургуулийн “Maxfun” баг шалгарч хоёр сая төгрөгөө гардан авлаа. Харин гуравдугаар байрт, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 1-р сургуулийн “Алтай” баг шалгарч нэг сая төгрөгийн эзэн боллоо. Мөн бусад долоон багийг тус бүр 500 мянган төгрөгөөр шагнаж, төгсөх 12 дугаар ангийн сурагчдад СЭЗИС, ХААИС, МИС, ЭЗҮДС-ийн төлөөллүүд ирэх намар буюу 2018-2019 оны хичээлийн жилд сургуульдаа хөнгөлөлттэй элсэн суралцах эрхийн бичиг олгов.

Хуваалцах