Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мазаалай баавгайн тоо толгой 50-д хүрчээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Мазаалай баавгай хамгаалах үндэсний зөвлөгөөн" Төрийн ордонд болж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мазаалай баавгайн тоо толгой 50-д хүрчээ
Мазаалай баавгайн тоо толгой 50-д хүрчээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Мазаалай баавгай хамгаалах үндэсний зөвлөгөөн" Төрийн ордонд болж байна.Зөвлөгөөнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр нээж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжлав.Мөн тус зөвлөгөөнд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ оролцож, үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ "Улаан ном"-д бичигдсэн нэн ховор амьтан мазаалай баавгайн тоо толгойг нэмэгдүүлэх, амьдрах газар нутгийг хамгаалах чиглэлээр салбар яам бодитой ажлуудыг хийж хэрэгжүүлнэ гээд мазаалай бол байгалийн экосистемийн чухал нэг хэсэг юм. Нэн ховордсон энэ амьтныг хамгаалахад иргэдийн оролцоо чухал гэдгийг онцолсон юм.“Мазаалай баавгай хамгаалах үндэсний зөвлөгөөн”-д:

- Мазаалай баавгайн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал,- Мазаалай баавгайг хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ- Нэн ховор амьтдыг хамгаалах олон улсын туршлага зэрэг нийт дөрвөн илтгэл танилцуулж, хэлэлцүүлнэ.

Зөвлөгөөнд эрдэмтэн, судлаачдын төлөөлөл, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Д.Ганбат, Б.Энх-Амгалан нар уригдан оролцож байна гэж БОАЖЯ-наас мэдээллээ.

Хуваалцах