Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мазаалай баавгайн тоо толгой 50 хүрчээ

2016 оны тооллогоор мазаалай 22 гэж тоологдож байсан бол зургаан жилийн дараа 50 болсон нь баяртай мэдээ юм.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мазаалай баавгайн тоо толгой 50 хүрчээ
Мазаалай баавгайн тоо толгой 50 хүрчээ. Зураг: МҮОНРТ

Эрдэмтдийн 2022 оны судалгаагаар мазаалай баавгайн тоо толгой 50 гэж тогтоогдсон гэдгийг Говийн мазаалай хамгаалах сан мэдэгдлээ. 2016 оны тооллогоор мазаалай 22 гэж тоологдож байсан бол зургаан жилийн дараа 50 болсон нь баяртай мэдээ юм.

Мазаалай баавгайг Төр засгийн ивээлд авснаас гадна Говийн их дархан цаазат газрын А хэсгийн нийт ажилтан, байгаль хамгаалагч нар нэн ховор төрөл зүйлийн маш олон амьтдыг аварч хамгаалах, говийн унаган төрх, мод, модлог ургамал, нэн ховор төрөл зүйлийн ургамлыг хамгаалж, арчилж эзэнтэй байлгаж байгаа юм байна.

Хуваалцах