"Мазда" хоёр сая авто машинаа эргүүлэн татна
Энэ нь тус компанийн үйлдвэрлэсэн авто машинуудын лак будгийн согог алдаатай холбоотойгоор авч байгаа арга хэмжээ юм байна.
Мэдээллийн алба

Японы авто машин үйлдвэрлэгч "Мазда" компани дэлхийн улс орнуудаас нийтдээ хоёр сая авто машинаа эргүүлэн татахаа мэдэгдэж байна. Энэ нь тус компанийн үйлдвэрлэсэн авто машинуудын лак будгийн согог алдаатай холбоотойгоор авч байгаа арга хэмжээ юм байна. Тодруулбал, авто машины хаалганы арын хэсгийг буруу будсанаас болж амархан зэврэлт үүсэхээр байгаа аж. Тиймээс Японд худалдаалагдсан 400 мянга, хилийн чинадад экспортлосон 1.8 сая "Си икс-3", "Си икс-5" загварын авто машинуудаа эргүүлэн татахаар болж байна.
Үүний өмнө "Мазда"-гийнхан салхины урд болон хойд шилийг суурилуулахдаа алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч олон зуун авто машиныг Оросын зах зээлээс эргүүлэн татаж байсан юм.


















