Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3651 дуудлага мэдээлэл иржээ

Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3651 дуудлага мэдээлэл иржээ.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3651 дуудлага мэдээлэл иржээ
Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3651 дуудлага мэдээлэл иржээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3651 дуудлага мэдээлэл иржээ. Үүнээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 136, зөрчлийн шинжтэй 1438 дуудлагад очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулж, 1574 ослыг материалжуулан шалгаж байна.

Гудамж, талбайд хийсэн шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 714 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21 хувиар буурсан байна. “Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах” арга хэмжээний хүрээнд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд дүүргийн Татварын хэлтсүүдтэй хамтран татвар төлөөгүй нийт 1383 тээврийн хэрэгслийн гэрчилгээг хураан авч харьяа дүүргийн татварын хэлтсийн байцаагчид хүлээлгэн өгсөн” гэж Нийслэлийн цагдаагийн газрын Замын хөдөлгөөний хяналтын газрын дарга, дэд хурандаа Б.Эрдэнэбат мэдээллээ.

Хуваалцах