Мэдээллийг шалгахгүйгээр бусдад түгээх нь эргээд хариуцлага хүлээх шалтгаан болдог
Нийгмийн сүлжээнд тавьсан мэдээллийг үнэн зөв, баримттай үгүйг шалгахгүйгээр бусдад түгээх нь эргээд хариуцлага хүлээх шалтгаан болдог. Тиймээс хэн нэгнээс ирсэн мэдээллийг
Мэдээллийн алба

Нийгмийн сүлжээнд тавьсан мэдээллийг үнэн зөв, баримттай үгүйг шалгахгүйгээр бусдад түгээх нь эргээд хариуцлага хүлээх шалтгаан болдог. Тиймээс хэн нэгнээс ирсэн мэдээллийг эсвэл хэн нэгний талаарх мэдээллийг цахим орчинд түгээхдээ нягтлах хэрэгтэй гэдгийг хуульчид сануулж байна.
Энэ онд “Нийслэлийн иргэдийн хууль эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор баталсан. Тогтоол батлагдсанаар “олон нийтийн сүлжээн дэх иргэдийн ухамсарт нөлөөлөх” замаар хотын соёлыг төлөвшүүлэх нөлөөллийг арга хэмжээ хэрэгжүүлэхээр болжээ. Ямар арга замаар иргэдийн ухамсарт нөлөөлж болох талаар өнөөдөр хуульчидтай хамтран хэлэлцүүлэг зохион байгууллаа. Мэдээллийн дэлгэрэнгүйг хүлээн авч сонсоно уу.


















