Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мэдээллийн аюулгүй байдлын талаарх сургалт болж байна

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын 2016 оны сургалт, бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу “Төрийн болон цэргийн нууцын тухай, Мэдээллийн аюулгүй байдлын талаарх хууль, эрх зүйн сургалт”-ыг зохион байгуулж байна.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мэдээллийн аюулгүй байдлын талаарх сургалт болж байна
Мэдээллийн аюулгүй байдлын талаарх сургалт болж байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын 2016 оны сургалт, бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу “Төрийн болон цэргийн нууцын тухай, Мэдээллийн аюулгүй байдлын талаарх хууль, эрх зүйн сургалт”-ыг зохион байгуулж байна. Уг сургалтыг нийслэл, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын Мэдээллийн аюулгүй байдлын офицерууд, Зэвсэгт хүчний жанжин штабын Удирдлага, холбооны хэлтсийн Мэдээллийн аюулгүй байдлын алба хамтран зохион байгуулж байгаа юм.

Батлан хамгаалахын багц хууль шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан мэдээллийн аюулгүй байдал, нууцын хадгалалт хамгаалалт, горимын хэрэгжилтийг холбогдох журам, заавар, стандартын дагуу зохион байгуулах, арга зүйг эзэмшүүлэх зорилготой сургалт болж байна.

Хуваалцах