Мэдээллийн технологийн газраас сургалт зохион байгууллаа
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог бий болгох, мэдээллийн сүлжээ, системийн найдвартай ажиллагаа, мэдээллийн сангийн нууцлал, аюулгүй байдлыг хангах зорилгоор “Мэдээллийн аюулгүй байдлыг хангах” ерөнхий журам батлагдсан билээ.
Мэдээллийн алба

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог бий болгох, мэдээллийн сүлжээ, системийн найдвартай ажиллагаа, сангийн нууцлал, аюулгүй байдлыг хангах зорилгоор “Мэдээллийн аюулгүй байдлыг хангах” ерөнхий журам батлагдсан.
Журам батлагдсантай холбогдуулан нийслэлийн Мэдээллийн технологийн газраас Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад журмыг танилцуулах сургалт, семинар зохион байгууллаа. Сургалтад 33 харьяа байгууллага, хэрэгжүүлэгч агентлагийн мэдээллийн технологийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд хамрагдаж байгууллагын үйл ажиллагаандаа хэрхэн мөрдлөг болгон ажиллах тухай мэдээлэл сонссон юм.


















