Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Мэдлэг инноваци баялаг: “Хашааны хамгаалалтын систем”

Аливаа байгууллага, аж ахуйн нэгжүүд гадны халдлага, галын аюулгүй байдал, хулгай зэрэг эрсдлээс урьдчилан сэргийлж хамгаалалтын алба ажиллуулж, камер суурилуулсан байдаг.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мэдлэг инноваци баялаг: “Хашааны хамгаалалтын систем”
Мэдлэг инноваци баялаг: “Хашааны хамгаалалтын систем”. Зураг: МҮОНРТ

Аливаа байгууллага, аж ахуйн нэгжүүд гадны халдлага, галын аюулгүй байдал, хулгай зэрэг эрсдлээс урьдчилан сэргийлж хамгаалалтын алба ажиллуулж, камер суурилуулсан байдаг. Тэгвэл ШУТИС-ийн “Мэдээлэл холбоо технологийн сургууль”-ийн багш А.Одгэрэл Монгол орныхоо орчин нөхцөлд тохирсон хашааны хамгаалалтын системийг зохион бүтээжээ.

Энэ систем нь өртөг багатай, засвар үйлчилгээний зардал хямд, найдвартай ажиллагаа өндөр зэрэг давуу талтай юм байна. Түүнчлэн хяналт, удирдлагын систем нь монгол хэлээр байх шийдлээр зохион бүтээжээ.

“Периметер хашааны хамгаалалтын систем”-ийг улсын хил, тариалангийн талбай, хорих анги, цахилгаан станц, дархан цаазат, болон байгалийн нөөц ихтэй газруудад суурилуулах боломжтой юм. Монгол инженерүүдийн бүтээсэн хашааны хамгаалалтын системийг Алтанбулагийн хил дээр туршиж үзсэн байна.

Та бүхэн “Хашааны хамгаалалтын систем”-ийн тухай бэлтгэсэн “Мэдлэг инноваци баялаг” нэвтрүүлгийг хүлээн авч үзээрэй.

Хуваалцах