“Мэдрэмжтэй мэдээлье” виртуал редакц нээлтээ хийнэ
Мэдрэмжтэй мэдээлье” виртуал редакцын нээлт болон “Технологийн салбар дахь эмэгтэйчүүдийн манлайлал” сэдвийн танилцуулга энэ сарын 13-нд буюу ирэх даваа гарагт 14:00-15:00 цагт цахимаар болно.
Мэдээллийн алба

Жендэрийн сэдвээр даацтай бүтээл хийж, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах хүсэл эрмэлзэлтэй сэтгүүлчдийг нэгтгэж буй “Мэдрэмжтэй мэдээлье” виртуал редакцын нээлт болон “Технологийн салбар дахь эмэгтэйчүүдийн манлайлал” сэдвийн танилцуулга энэ сарын 13-нд буюу ирэх даваа гарагт 14:00-15:00 цагт цахимаар болно.
Дээрх редакцтай хамтран ажилласнаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, туршлагатай редактортай хамтран ажиллаж, онц сонирхолтой өнцгөөс чанартай бүтээл гаргах ур чадвараа нэмэгдүүлнэ. Мөн бүтээлийн урамшуулал авахаас гадна сар бүр нэг сая төгрөгийн шагналтай шилдэг бүтээлийн уралдаанд оролцох боломжтой аж.


















