Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Мэдрэмжтэй мэдээлье” виртуал редакцын нээлт боллоо

Жендэрийн сэдвээр даацтай бүтээл хийж, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах хүсэл эрмэлзэлтэй сэтгүүлчдийг нэгтгэж буй “Мэдрэмжтэй мэдээлье” виртуал редакц нээгдэж буй талаар бид өмнө нь мэдээлсэн.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Мэдрэмжтэй мэдээлье” виртуал редакцын нээлт боллоо
"Мэдрэмжтэй мэдээлье” виртуал редакцын нээлт боллоо. Зураг: МҮОНРТ

Жендэрийн сэдвээр даацтай бүтээл хийж, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах хүсэл эрмэлзэлтэй сэтгүүлчдийг нэгтгэж буй “Мэдрэмжтэй мэдээлье” виртуал редакц нээгдэж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Уг редакцтай хамтран ажилласнаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, туршлагатай редактортай хамтран ажиллаж, онц сонирхолтой өнцгөөс чанартай бүтээл гаргах ур чадвараа нэмэгдүүлнэ. Мөн бүтээлийн урамшуулал авахаас гадна сар бүр нэг сая төгрөгийн шагналтай шилдэг бүтээлийн уралдаанд оролцох боломжтой аж.

“Мэдрэмжтэй мэдээлье” виртуал редакцын нээлт өчигдөр болсон бөгөөд энэ оны II-VI сарын хооронд сар бүр тодорхой сэдвийн хүрээнд сэтгүүлчдээс нийт 15 бүтээлийн санал хүлээн авч, редакторын дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах юм байна. Түүнчлэн бүтээлийг тухайн сэтгүүлчийн ажиллаж буй хэвлэл мэдээллийн сувгаас гадна tentsuu.mn, “Мэдрэмжтэй мэдээлье” пэйжээр дамжуулан олон нийтэд хүргэнэ.

Мөн сар бүр нэг шилдэг бүтээл сонгон шалгаруулж, нэг сая төгрөгийн урамшуулал олгохоос гадна сар бүрийн шалгарсан 15 бүтээл 50-150 мянган төгрөгийн урамшуулалтай аж.

Ташрамд дуулгахад, “Мэдрэмжтэй мэдээлье” виртуал редакцын энэ сарын сэдэв “Технологийн салбар дахь эмэгтэйчүүдийн манлайлал" бөгөөд сэтгүүлч, чөлөөт нийтлэлчид энэ сарын 15-ны буюу маргаашийн 15:00 цагаас өмнө https://forms.gle/qQfpAUNZRWc4NnR56 линкээр бүтээлийнхээ санааг илгээх юм байна.

Хуваалцах