Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Меламинтай сvvний дуулиан дахин дэгдэв

Жил гаруйн өмнө дэлхий нийтийг сандаргасан меламинтай сvvтэй холбоотой дуулиан Хятадад дахин дэгджээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Меламинтай сvvний дуулиан дахин дэгдэв
Меламинтай сvvний дуулиан дахин дэгдэв. Зураг: МҮОНРТ

Жил гаруйн өмнө дэлхий нийтийг сандаргасан меламинтай сvvтэй холбоотой дуулиан Хятадад дахин дэгджээ. Тус улсын Гуижоу мужийн их дэлгvvрvvдэд зарагдаж байсан хvvхдийн тэжээлийн хэд хэдэн сvv, сvvн бvтээгдэхvvнээс меламин илэрсэн нь Бээжингийн эрх баригчдыг сандаргаж эхэлсэн бөгөөд албаныхны мэдээлснээр тэдгээр бvтээгдэхvvн гурван өөр компаниинх аж. Меламинтай нь батлагдсан сvv, сvvн бvтээгдэхvvнvvдийг дэлгvvрvvдээс татсан байна. Тус улсын төрийн төв агенглагийн мэдээлснээр меламинтай сvv борлуулсан нь батлагдсан сvvлийн компаниуд нярайн биед хортой бодис агуулсан бvтээгдэхvvн vйлдвэрлэснээ хуурай сvv нийлvvлсэн харилцагч байгууллагуудтайгаа холбожээ.
Дээрх муж болон зэргэлдээх тойргууд дахь дэлгvvрvvдэд албаныхан шалгалтаа vргэлжлvvлж байна. 2008 оны дуулиант хэрэгт холбогдож шалгагдсан хvмvvсээс 21 нь гэм буруутай нь тогтоогдсон бол хэдэн зуун тонн меламин худалдаж, хорт бодис агуулсан сvv, сvvн бvтээгдэхvvн vйлдвэрлэсэн хэргээр хоёр нь өнгөрөгч оны арваннэгдvгээр сард цаазлуулсан юм.

Хуваалцах