Мэндчилгээ
Юуны түрүүн уламжлалт ёсоор Монгол эх орны минь дөрвөн зүг найман зовхист болон хилийн чанадад амьдарч, ажиллаж байгаа нийт Монголчууддаа XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн хаврын тэргүүн
Мэдээллийн алба

Элгэн садан Монголчууд минь ээ,
Өвлийг өнөтэй давж, тарган тавтай хаваржиж, сар шинэдээ сайхан шинэлцгээж байна уу!
Юуны түрүүн уламжлалт ёсоор Монгол эх орны минь дөрвөн зүг найман зовхист болон хилийн чанадад амьдарч, ажиллаж байгаа нийт Монголчууддаа XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний баярын цэнхэр хадгийг дэлгэн барьж, аз жаргал, сайн сайхны ерөөлийг МҮОНРТ-ийн MNB.MN сайтын хамт олноос өргөн дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу.
Хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашилдаг, амьд бүхэн төлжиж, ургамал бүр дэлгэрдэг хаврын тэргүүн сарын шинийн нэгний энэ билэгт сайн өдөр Монголчууд маань энх мэндийг билэгдсэн өнө эртний заншлаар төрөл саднаараа хуран цугларч, настан буурлуудынхаа үнэт сургаалыг шимтэн тунгааж, насан багачууддаа хандан өсөж өндийхийн ерөөл хайрлья.
Манай сайт олон нийтийн эрх ашгийн хүндэтгэдэг уламжлалаа алдалгүй ажилласаар тав дахь хавартайгаа золгож буй.
Өнгөрсөн он бидэнд олон арван амжилт, олон бодролыг авч ирсэн. Тэр ч утгаараа 2017 оны НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАТАЙ сайтаар тодорсон билээ.
Энэ жил ч уг амжилтаа бататган давуулан биелүүлэхийн төлөө хичээх болно.
Монгол түмэн маань эртний сайхан уламжлалаа дагаж, бэлэг дэмбэрлийн ерөөл дүүрэн, өтгөс буурлаа өндөрт хүндлэн, галын бурхан, байгаль дэлхийгээ баярлуулж, сар шинэдээ сайхан шинэлээрэй.


















