Менежерүүд “Хүний нөөцийн удирдлага-Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ” сургалтад хамрагдлаа
Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Тамгын газраас удирдлага, уран бүтээлчид, ажилтнууддаа чиглэсэн сургалтуудыг тогтмол зохион байгуулж байна.
Мэдээллийн алба

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Тамгын газраас удирдлага, уран бүтээлчид, ажилтнууддаа чиглэсэн сургалтуудыг тогтмол зохион байгуулж байна. Тухайлбал, өнгөрсөн сарын 23-нд дунд шатны удирдлагуудаа хамруулан “Байгууллагын хөгжил-хамтын манлайлал” сэдвээр Удирдлагын академийн сертификаттай сургалт зохион байгуулсан.
Харин өнөөдөр МҮОНРТ-ийн дунд шатны менежерүүд хамрагдсан “Хүний нөөцийн удирдлага-Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ” сэдэвт сургалт зохион байгууллаа. Тодруулбал, доктор, дэд профессор Ж.Мөнхбаатар “Хүний нөөцийн удирдлагын чиг үүргүүд, “Хүний нөөцийн сургалт, хөгжил”, МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, доктор, дэд профессор Б.Шүрэнцэцэг “Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ”, МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, доктор, дэд профессор З.Алтанчимэг “Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт шинэ арга барил”, “Ярилцлага: Үнэлгээний загвар ач холбогдол” сэдвээр сургалт хийлээ.




















