Мэнэнгийн хилчид хоёр ихэр охин өлгийдөн авлаа
Эх үрсийн биеийн байдал сайн байна
Мэдээллийн алба

Мэнэнгийн хилчид Дорнод аймгийн Матад сумын Мэнэн багийн малчин өрх н.Амархүүгийн гэр бүлийн ихэр охиныг 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр өлгийдөн авчээ. Ихэр охины ээж Д.Лхамсүрэн аймгийнхаа төв орох боломжгүй байсан тул Хилийн цэргийн 0306 дугаар ангийн Эрүүл мэндийн төв анхан шатны тусламжийг цаг алдалгүй хүргэсэн байна.
Ихэр охиныг Хилийн цэргийн 0306 дугаар ангийн Эрүүл мэндийн төвийн дарга, дэслэгч Б.Даваамягмар, ахмад С.Галбадрах болон Матад сумын эх баригч эмч нар эсэн мэнд өлгийдөн авчээ.
Эх үрсийн биеийн байдал сайн байнагэж Хил хамгаалах байгууллагаас мэдээллээ.


















