Мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг явагдаж байна
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас нийгмийн хариуцлагаа нэмэгдүүлэх, хэрэглэгчдийг цахилгаанаас үүдэлтэй болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлүүлэх зорилгоор өнөөдөр
Мэдээллийн алба

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас нийгмийн хариуцлагаа нэмэгдүүлэх, хэрэглэгчдийг цахилгаанаас үүдэлтэй болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлүүлэх зорилгоор өнөөдөр /2019.07.05/ нийслэлийн 8 дүүрэг, Төв аймгийн 16 сумын хэмжээнд нийт 474 дэд станц, 12515 тоолуурын нэгдсэн щит, 76060 хэрэглэгчийн гадна цахилгаан хангамжийн шугам, тоноглолд үзлэг хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулж байна.
Өдөрлөгийн хүрээнд 70047004 утсаар болон Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөр дамжуулан энэ өдөр хэрэглэгчдээс ирүүлсэн техник үйлчилгээний ажлын захиалгыг үнэ төлбөргүй хийж өгч байна. Гол нь тухайн хэрэглэгч ажлын захиалгыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай материал хэрэгслээ бэлдсэн байх хэрэгтэй.
Үзлэгээр дараах ажлууд хийгдэнэ.
Үүнд:1. Хэрэглэгчдэд цахилгааны оруулгын утас, щитний аюулгүй байдлыг хангах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх;
2. Оруулгын утсаа солиулахаар материалаа бэлдсэн хэрэглэгчдийн утсыг газар дээр нь сольж өгөх;
3. Гадна цахилгаан шугам, тоноглол нь шаардлага хангахгүй хэрэглэгчдийн зөрчлийг арилгуулах.


















