Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Улс төр

Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороонд шилжүүлэв.

УИ
Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн  шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ
Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ. Зураг: МҮОНРТ

Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2022 оны наймдугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.

Улсын Их Хурлын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, Ё.Баатарбилэг, М.Оюунчимэг, Б.Дэлгэрсайхан, Б.Бейсен, Ш.Адьшаа нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн.

Ингээд Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 72 хувь нь дэмжлээ.

Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороонд шилжүүлэв.

Хуваалцах