Мэргэжлийн чиг үүргийн байгууллагуудыг бэлэн байлгах хэрэгтэй гэв
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Ирэх өдрүүдэд хүйтрэх төлөвтэй байгаа тул мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд ус, цахилгаан, дулаанаар тасалдалгүй хэвийн хангах, шуурхай бригадыг бэлэн байлгах хэрэгтэй байна” гээд
Мэдээллийн алба

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Ирэх өдрүүдэд хүйтрэх төлөвтэй байгаа тул мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд ус, цахилгаан, дулаанаар тасалдалгүй хэвийн хангах, шуурхай бригадыг бэлэн байлгах хэрэгтэй байна” гээд “Энэ оныг “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулж нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд энэ хүрээнд хийх жилийн ажлын төлөвлөгөөг Зөвлөлийн хуралд танилцуулах, Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай МУ-ын Засгийн газрын 01 дүгээр албан даалгаврын заалт бүрт холбогдох хууль, тогтоомж, Засгийн газар болон нийслэлийн Засаг даргын шийдвэр, хөтөлбөртэй уялдуулан нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг ханган ажиллах”-ыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.


















