Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид цацрагийн сургалтад хамрагдлаа

“Иргэн бүр эрсдэлгүй орчинд” сарын аяны хүрээнд Цөмийн болон цацрагийн аюлгүй байдлын хяналтын хэлтээс 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчдад

МХ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид цацрагийн сургалтад хамрагдлаа
Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид цацрагийн сургалтад хамрагдлаа. Зураг: МҮОНРТ

“Иргэн бүр эрсдэлгүй орчинд” сарын аяны хүрээнд Цөмийн болон цацрагийн аюлгүй байдлын хяналтын хэлтээс 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчдад Цөмийн болон цацрагийн хяналт, цацрагийн хамгаалалт аюулгүй байдлын талаар мэдээлэл өгч, хяналтын уялдаа холбоог сайжруулах зорилгоор “Цөмийн болон цацрагийн хяналт” сэдэвт сургалтыг зохион байгуулж, улсын байцаагчдын сонирхсон асуултуудад хариулт өглөө.

Энэхүү сургалт нь тус дүүрэгт цацрагтай холбоотой үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад хийж буй цөмийн болон цацрагийн хяналт шалгалт, цаашид хүн амын шарлагын хяналтын чиглэлээр хамтран ажиллах, ажлын уялдаа холбоог сайжруулахад чухал юм.

Хуваалцах