Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мэргэжлийн хяналтынхан ололт амжилтаа дүгнэлээ

“Улсын хяналтын тэргүүний ажилтан” цол тэмдэг, ерөнхий газрын жуух бичиг, “Хилийн төлөө” медалиа гардаж авлаа. Баярын хурлын үеэр 36 хүн төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж, төрийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж ажиллахаа андгайллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мэргэжлийн хяналтынхан ололт амжилтаа дүгнэлээ
Мэргэжлийн хяналтынхан ололт амжилтаа дүгнэлээ. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын тогтоолын дагуу “Мэргэжлийн хяналтын ажилтны өдөр”-ийг жил бүр тэмдэглэж ирсэн уламжлалтай.

Мэргэжлийн хяналтын баярын хурал энэ сарын зургааны өдөр болж, ололт, амжилт, хийж бүтээснээ дүгнэн, цаашдын хөгжлийн зорилтоо тодорхойллоо.

Хурлыг Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва нээж үг хэлэхдээ Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж, ажлын амжилт хүсэв. Мөн эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан нэр бүхий хүмүүс Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, МХЕГ-ын дарга Д.Батмөнх, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун болон бусад удирдлагуудаас “Төрийн хяналт, шалгалтын тэргүүний ажилтан”, “Мэдээлэл, харилцаа, холбооны тэргүүний ажилтан”, “Улсын хяналтын тэргүүний ажилтан” цол тэмдэг, ерөнхий газрын жуух бичиг, “Хилийн төлөө” медалиа гардаж авлаа. Баярын хурлын үеэр 36 хүн төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж, төрийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж ажиллахаа андгайллаа.

Хуваалцах