Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мэргэжлийн шарлагын хувийн тунгийн сарын дундаж хэмжээнээс хэтэрсэн тохиолдлыг илрүүллээ

Нийслэлийн хэмжээнд цацрагтай харьцан ажиллаж буй ажиллагчдын мэргэжлээсээ шалтгаалан авч буй шарлагын тунд урьдчилан сэргийлэх хяналтыг сар бүрийн 25-наас 31-ний өдрүүдэд тогтмол хийж гүйцэтгэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мэргэжлийн шарлагын хувийн тунгийн сарын дундаж хэмжээнээс хэтэрсэн тохиолдлыг илрүүллээ
Мэргэжлийн шарлагын хувийн тунгийн сарын дундаж хэмжээнээс хэтэрсэн тохиолдлыг илрүүллээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн хэмжээнд цацрагтай харьцан ажиллаж буй ажиллагчдын мэргэжлээсээ шалтгаалан авч буй шарлагын тунд урьдчилан сэргийлэх хяналтыг сар бүрийн 25-наас 31-ний өдрүүдэд тогтмол хийж гүйцэтгэж байна.2018 оны 03 дугаар сард цацрагтай холбоотой үйл ажиллагаа явуулж буй 163 байгууллагын 656 цацрагтай ажиллагчдын тунгийн хэмжилтийн дүнг үнэлж, зөвшөөрөгдөх норм хязгаартай харьцуулан баталгаажууллаа. Цацрагтай ажиллагчийн мэргэжлийн шарлагын тунгийн сарын дундаж хэмжээнээс хэтэрсэн БЗД-ийн Эрүүл Мэндийн төв, БГД-ийн Эрүүл мэндийн төвд шалтгаан нөхцөлийг тодруулахаар албан бичиг хүргүүлж, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.

Хуваалцах