Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Мэргэжлийн ур чадвар”-ын тэмцээнд дэд ахлагч С.Энхтайван тэргүүллээ

Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангиас албаны бэлтгэл, бэлэн байдал, мэргэжлийн ур чадвар дээшлүүлэх зорилгоор

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Мэргэжлийн ур чадвар”-ын тэмцээнд дэд ахлагч С.Энхтайван тэргүүллээ
“Мэргэжлийн ур чадвар”-ын тэмцээнд дэд ахлагч С.Энхтайван тэргүүллээ. Зураг: МҮОНРТ

Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангиас албаны бэлтгэл, бэлэн байдал, мэргэжлийн ур чадвар дээшлүүлэх зорилгоор “Мэргэжлийн ур чадвар”-ын тэмцээнийг зохион байгууллаа.

Алба хаагчид ганцаарчилсан тархалт, гурав сунадаг шатаар барилгын хоёр давхарт гарах, аврах олс, уяа зангидах гэсэн төрлөөр өрсөлдөж, шилдгүүдээ шалгаруулсан юм.

Тэмцээний нийлбэр дүнгээр гал унтраах автомашины жолооч, дэд ахлагч С.Энхтайван тэргүүлж, аврагч-гал сөнөөгч, ахлагч Б.Маргажин удааллаа гэж Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах