Мэргэжлийн зураачид өнөөдөр цуглана
“Pencil Art Gallery”-д мэргэжлийн зураачид өнөөдөр, маргааш цуглана. Учир нь тэд "Үдшийн муза" зургийн үдэшлэгт оролцож, галлерейд тусгайлан бэлдсэн натур зурах гэнэ.
Мэдээллийн алба

“Pencil Art Gallery”-д мэргэжлийн зураачид өнөөдөр, маргааш цуглана. Учир нь тэд "Үдшийн муза" зургийн үдэшлэгт оролцож, галлерейд тусгайлан бэлдсэн натур зурах гэнэ.
Мэргэжлийн уран бүтээлчид нэг дор цуглан бүтээл туурвих энэхүү уулзалтыг цаашид сар бүр зохион байгуулах аж. Гэхдээ тэднийг бүтээлээ төрүүлж байх үе нь хаалттай ч дууссаных нь дараа олон нийтэд нээлттэй юм байна.
“Pencil” арт галлерей нь оны өмнөхөн нээгдсэн билээ. Тодруулбал “Өргөө” кино театрын дэргэдэх “DACO” төвийн 11 давхарт байрладаг. Тус галерей өнгөрсөн арванхоёрдугаар сарын 30-нд нээлтийн үзэсгэлэнгээ гаргаж, Д.Батмөнх, Г.Лхагвасүрэн, С.Базарваань нарын зураачдын бүтээлийг сонирхуулж байв.


















