Мэргэшсэн жолоочийн үнэмлэх, машины арлын дугаарыг хуурамчаар үйлдвэрлэж байгааг хянана
Мэргэшсэн жолоочийн үнэмлэх, машины арлын дугаарыг Хятадад хуурамчаар үйлдвэрлэж байгааг хянадаг болно гэлээ.
Мэдээллийн алба

Мэргэшсэн жолоочийн үнэмлэх, машины арлын дугаарыг Хятадад хуурамчаар үйлдвэрлэж байгааг хянадаг болно гэлээ. Дөнгөж сургуулиа төгссөн, 20 нас ч хүрээгүй, жолоо сайн барьж сураагүй залуус мэргэшсэн жолооны үнэмлэхтэй хүнд даацын машин барих нь нэмэгдсэн.
Энэ нь Гашуунсухайтын замд осол гарах нэг нөхцөл болж байна гэж Тавантолгойн нүүрс тээвэрлэгчид шүүмжилж байна. Манайд өнөөдөр сургалтын 33 төв, хоёр МСҮТ мэргэшсэн жолооч бэлтгэж байна. Харин шалтгалтыг Авто тээврийн үндэсний төв авч, эрх олгодог. Тус газрын дэд дарга Ш.Батсайхан ингэж ярилаа. Дэлгэрэнгүй мэдээг дуулгая.


















