Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мэргэшсэн нягтлан бодогчдын жилийн уулзалт боллоо

Технологийн дэвшил бүх салбарт хурдан боожиж байгаа өнөө цагт итгэлцлийн эдийн засаг гэдэг ойлголт ч бий болсон. Мэргэшсэн нягтлан бодогчдын жилийн уулзалтын үер Удирдлагын академийн дэд захирал Б. Баясгалан энэ сэдвээр илтгэл танилцуулсан.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мэргэшсэн нягтлан бодогчдын жилийн уулзалт боллоо
Мэргэшсэн нягтлан бодогчдын жилийн уулзалт боллоо. Зураг: МҮОНРТ

Зөвөлгөөнд 300 гаруй мэргэшсэн нягтлан бодогч оролцож эдийн засгийн өнөө ба ирээдүй, нягтлан бодох бүртгэл гэсэн сэдвээр илтгэл тавин хэлэлцүүллээ.

Монголын мэргэшсэн нягтлан бологчдын институтээс өнгөрсөн онд хийсэн гол ажлууд, энэ онд хийхээр төлөвлөсөн зүйлээ гишүүддээ танилцууллаа. Уулзалтын үеэр Австралийн Сидней хотод болсон Дэлхийн нягтлан бологчдын 20 дугаар чуулганы үер яригдсан гол сэдвүүдийн талаар гүйцэтгэх захирал Л.Энх-Амгалан илтгэл тавьсан. Тэрээр технологийн дэвшил, кибер аюулгүй байдлын талаар дэлхий нийт гол анхаарлаа хандуулж байна. Нягтлан бодох бүртгэлийн салбар ч энэ чиглэлийн хөгжлийг дэмжих шаардлага үүсч байгааг онцолсон юм.

Технологийн дэвшил бүх салбарт хурдан боожиж байгаа өнөө цагт итгэлцлийн эдийн засаг гэдэг ойлголт ч бий болсон. Мэргэшсэн нягтлан бодогчдын жилийн уулзалтын үер Удирдлагын академийн дэд захирал Б. Баясгалан энэ сэдвээр илтгэл танилцуулсан.

Нягтлан бодох бүртгэл үнэн зөв бодитой байснаар нийгэм эдийн засагт зөв бодлого хэрэгжих үндэс суурь болдог. Тиймээс технологийн дэвшлийг ашиглан хүний оролцоог бууруулах нь уг зорилттой нийцэх боломжтойг энэ салбарынхан онцолж байна. Үүнээс гадна Төвбанкнаас мөнгөний бодлогын чиг хандлагын талаар мэдээлэл өгсөн бол Сангийн яамнаас нягтлан бодох бүртгэлийн талаар баримталж буй бодлогоо танилцуулсан юм.

Хуваалцах