Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Мессид ердөө хоёр гоолын дамжуулалт хэрэгтэй

Испанийн Ла лигийн 22 дугаар тойргийн хүрээнд явагдсан "Барселона" болон "Атлетико Билбао" клубын тоглолтын үеэр Аргентин довтлогч Лионель Месси хоёр оновчтой дамжуулалт өгсөн.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мессид ердөө хоёр гоолын дамжуулалт хэрэгтэй
Мессид ердөө хоёр гоолын дамжуулалт хэрэгтэй. Зураг: МҮОНРТ

Испанийн Ла лигийн 22 дугаар тойргийн хүрээнд явагдсан "Барселона" болон "Атлетико Билбао" клубын тоглолтын үеэр Аргентин довтлогч Лионель Месси хоёр оновчтой дамжуулалт өгсөн. Тэрбээр Испанийн лигт өөрийн 105 дахь оновчтой дамжуулалтаа өгснөөр Португалийн шигшээ багийн домогт тоглогч асан Луиш Фигуг гүйцэхэд ердөө хоёр гоолын дамжуулалт хэрэгтэй болж байна.

Мөн хаалттай цохилтоос гоолдсон тоогоороо Бразилийн домогт тоглогч Ривалдогийн өмнө бичигдэж эхэлсэн бөгөөд одоо түүний өмнө Роберто Карлос 16 гоол, Кристиано Роналдо 15 гоолтойгоор бичигдэж байна. Гэвч энэ рекордын тухайд Роналдо өөрийн гоолын тоог нэмэх нь гарцаагүй учир гүйцэхэд тийм ч амаргүй.

Хуваалцах