“МЭЗЧ-2022”: Салбар хуралдаанууд үргэлжилж байна
Монголын эдийн засгийн чуулган "Шинэ сэргэлт" уриан дор хоёр дахь өдрөө зохион байгуулагдаж байна.
Мэдээллийн алба

Монголын эдийн засгийн чуулган "Шинэ сэргэлт" уриан дор хоёр дахь өдрөө зохион байгуулагдаж байна.
Төр, хувийн хэвшил, судлаач, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд салбар бүрийн тулгамдсан асуудлыг нээлттэй ярилцаж, бүтээлчээр хэлэлцэх зорилготой тус хэлэлцүүлэг өчигдөр Төрийн ордонд эхэлсэн.
Яг одоо “Монголын эдийн засгийн чуулган-2022”-ын хоёр дахь өдрийн хоёр дахь салбар хуралдаанууд “Ногоон хөгжлийн сэргэлт: Аялал жуулчлал”, “Ажиллах хүч: Ажлын байрны ирээдүй”, “Дижитал шилжилт” сэдвийн хүрээнд өрнөж байна.
"Монголын эдийн засгийн чуулган-2022" болон дотоодын хүнсний хангамж, нийлүүлэлт, нийгэм эдийн засагт сорилт болж байгаа асуудлыг Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз олон талын байр суурьтайгаар Төрийн ордноос эфирээрээ болон цахим хуудсуудаараа шууд дамжуулж байгаа билээ.


















