Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

“MI MIX 2S” ухаалаг утсыг зах зээлд гаргасан даруйд 5 минутын дотор л бүтээгдэхүүний эхний багц зарагджээ

Ухаалаг гар утас үйлдвэрлэгч БНХАУ-ын “Шиаоми” компани дотоодын зах зээлдээ шинэ загварын “MI MIX 2S” нэртэй бүтээгдэхүүнийхээ эхний багцыг худалдаанд гаргасан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“MI MIX 2S” ухаалаг утсыг зах зээлд гаргасан даруйд 5 минутын дотор л бүтээгдэхүүний эхний багц зарагджээ
“MI MIX 2S” ухаалаг утсыг зах зээлд гаргасан даруйд 5 минутын дотор л бүтээгдэхүүний эхний багц зарагджээ. Зураг: МҮОНРТ

Ухаалаг гар утас үйлдвэрлэгч БНХАУ-ын “Шиаоми” компани дотоодын зах зээлдээ шинэ загварын “MI MIX 2S” нэртэй бүтээгдэхүүнийхээ эхний багцыг худалдаанд гаргасан байна. Гэтэл ердөө 5 минутын дотор эхний багцын бүх гар утас борлуулагджээ.

Хятадын зах зээлд дэх хэрэглэгч, захиалагчдын тоо бусад улс оронтой харьцуулахад өндөр байдаг. Тийм ч учраас шинэ бараа бүтээгдэхүүн үүний дотроос шинэ ухаалаг гар утасны худалдан авалтын тоо асар богино хугацаанд өсч байна. “MI MIX 2S” нэртэй ухаалаг гар утсыг Шанхай хотноо анх гуравдугаар сарын 27-нд албан ёсоор танилцуулсан юм. Анх харсан, үзсэн хүмүүсийн хувьд өндөр сэтгэгдэл төрүүлж чаджээ.

Хуваалцах